Dark Light
Нийгэм | 2021-02-14

Б.Жавхлан: Эдийн засгаа сэргээхийн тулд одоо гацчихаад байгаа зээл олголтыг нэмэгдүүлэх, мөнгөний эргэлтийг сайжруулах ёстой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хурлаар гаргасан шийдвэр, шийдлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна. 

Тэрбээр "Өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар КОВИД-19-ийн үеийн нөхцөл байдал, Нэг хаалга-Нэг шинжилгээ болон вакцинжуулалттай холбоотой асуудал, эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг маш үндэслэлтэй, судалгаатай, эдийн засгийн тооцоог нарийн хийж иргэдэд танилцуулсан. Зарим орон эдийн засгаа 1-т тавьж байгаа бол зарим улс ард иргэдийнхээ эрүүл мэндийг 1-т тавьж байна.

Манай эдийн засаг асар их уналтанд ороод байна. Хүнээр илэрхийлвэл цусны эргэлтийнх нь 75 орчим хувь нь зогссон. Энэ хэвээрээ байвал 2,3-р улиралд эдийн засаг элгээрээ мөлхөнө. Үүнээс сэргийлэхийн тулд мөнгөний эргэлтээ сайжруулж, бизнес эрхлэгчдээ дэмжинэ. 

Эдийн засгаа сэргээхийн тулд одоо гацчихаад байгаа зээл олголтыг нэмэгдүүлэх, мөнгөний эргэлтийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх зэрэг чиглэлүүдийг цогц хөтөлбөртөө багтаасан байгаа. Түүнээс биш одоо халамж нэрээр бэлэн мөнгө тараахгүй. 

Хөл хорионы үеэр нийт 420 мянган өрхийг хамруулахаар ажиллаж байна. Өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжлээд явж байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22