Dark Light
Нийгэм | 2021-02-14

ОБЕГ: Дорнод аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон, хохирол учраагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт болсон газар хөдлөлтийн талаар мэдээллээ.  Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Ёнгор” гэдэг газар хоёрдугаар сарын 14-ний 04:09 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Газар хөдлөлтийн улмаас иргэдэд ямар нэг хохирол учраагүй бөгөөд шаардлагатай арга хэмжээг авч, мэдээллийг шуурхай солилцож байгаа. Мөн тус газар хөдлөлт нь газрын тосны үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй учраас холбогдох байгууллагуудад нь мэдэгдсэн гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат мэдээлсэн юм.

Түүнчлэн Хөвсгөл аймагт олон удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд, хүнд мэдрэгдэхүйц 300 орчим удаа газар хөдөлсөн байна. Сүүлд хийсэн судалгаанаас үзэхэд газар хөдлөлт болох магадлал буурсан аж.  Мөн иргэд айж сандралгүй, өгч буй заавар зөвлөмжийг дагах хэрэгтэйг анхааруулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22