Dark Light
Нийгэм | 2021-02-14

ШӨХТГ: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ШӨХТГ-аас Улаанбаатар хотын 6 дүүрэгт байрлах 12 хүнсний болон сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийжээ. Улаанбаатар хотод байрлах Хүчит шонхор, Бөмбөгөр, Нарантуул-2, Баянзүрх, Баянгол, Орхон, Гэгээ, Хархорин гэх мэт томоохон зах, худалдааны төвүүд амарч байна.

Хяналт шалгалтад хамрагдсан 12 хүнсний болон сүлжээ дэлгүүрүүдийн 11-т нь өндөг дууссан байдалтай байна. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.

Чингэлтэй дүүрэгт байрлах Мөнхийн давалгаа болон Энх шинэ өглөө хүнсний дэлгүүр тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 11500, хонины цул мах 10500-12000, үхрийн ястай мах 12500, үхрийн цул мах 13000, Алтан тариан дээдийн дээд гурил 2400, 2-р зэргийн гурил 1200, цагаан будаа 2800, элсэн чихэр 2600-2800, Монгол төмс 950-1000, Монгол лууван 1700-1800, Монгол сонгино 3400-3600, Хятад сонгино 2200, Орос сонгино 2800 төгрөгийн үнэтэй байна. Хяналт шалгалтад  хамрагдсан дэлгүүрүүдэд өндөг дууссан байдалтай байна.

Баянзүрх дүүрэгт байрлах Жаргалзаяа болон Ообүкүро хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины цул мах 11500, Алтан тариан дээд гурил 1700-1800, 1-р зэргийн гурил 1400-1500, 2-р зэргийн гурил 1100, цагаан будаа 2600-2700, элсэн чихэр 2700-2800, Монгол төмс 900-1100, Монгол лууван 1500, Монгол сонгино 2800 төгрөгийн үнэтэй байна. Хяналт шалгалтад  хамрагдсан дэлгүүрүүдэд өндөг дууссан байдалтай байна.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Миний сүлжээ дэлгүүр, Тогтох хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Миний сүлжээ дэлгүүрт худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9900, Алтан тариан дээдийн дээд гурил 2280, дээд гурил 1610, 1-р зэргийн гурил 1360, 2-р зэргийн гурил 990, цагаан будаа 2710, элсэн чихэр 3900, Монгол төмс 750, Монгол лууван 1000, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1990 төгрөгийн үнэтэй байна. Тогтох хүнсний дэлгүүрт худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээд гурил 1600, 1-р зэргийн гурил 1400, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2700, элсэн чихэр 2600, Монгол төмс 1200, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000, Хятад сонгино 2000 төгрөгийн үнэтэй байна. Хяналт шалгалтад  хамрагдсан дэлгүүрүүдэд өндөг дууссан байдалтай байна.

Хан-Уул дүүрэгт байрлах Жетро супермаркет болон Нархан супермаркет тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан супермаркетуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2280-2300, дээд гурил 1630-1650, 1-р зэргийн гурил 1370-1400, 2-р зэргийн гурил 990-1050, цагаан будаа 3440-4100, элсэн чихэр 3600-3690, Монгол төмс 1000, Монгол лууван 1400-2000, Монгол сонгино 4000-4500 төгрөгийн үнэтэй байна. Хяналт шалгалтад  хамрагдсан дэлгүүрүүдэд өндөг дууссан байдалтай байна.

Баянгол дүүрэгт байрлах Хүнс-28 болон Скайшоп хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9500, хонины цул мах 10000-10500, Алтан тариан дээдийн дээд гурил 2300, дээд гурил 1700, 1-р зэргийн гурил 1400-1600, цагаан будаа 2500-2800, элсэн чихэр 2500-2700, Монгол төмс 1000-1200, Монгол лууван 1000-1500, Хятад сонгино 2000-2500, өндөг 480 төгрөгийн үнэтэй байна. 

Сүхбаатар дүүрэгт байрлах Номин сүлжээ дэлгүүр болон Оргил сүлжээ дэлгүүр тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9999, хонины цул мах 10999, үхрийн ястай мах 12499, үхрийн гуяны цул мах 13999, Алтан тариан дээдийн дээд гурил 2199, дээд гурил 1559-1570, 1-р зэргийн гурил 1319-1320, 2-р зэргийн гурил 969, цагаан будаа 3129-3360, элсэн чихэр 2690-3749, Монгол төмс 889, Монгол лууван 1499, Монгол сонгино 1979 төгрөгийн үнэтэй байна. Хяналт шалгалтад  хамрагдсан дэлгүүрүүдэд өндөг дууссан байдалтай байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22