Хоёрдугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгч И, Б, О, АТГ-ын албан тушаалтанууд болоод гурван эмэгтэйн бичлэг цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор бичлэгт дурдагдсан шүүгчид болон эмэгтэйн өмгөөлөгч ТЕГ-ын үүдэнд мэдээлэл хийж байна. Өмгөөлөгч "Тухайн бичлэгт байсан хохирогч охидын зүгээс хуулийн байгууллагад хандаж, гомдол гаргаад байна. Нэр бүхий үйлчлүүлэгч эмэгтэйчүүд Цагдаагийн байгууллагын ажилчид 10 гаруй цаг үг хэлээр доромжилж, хүнлэг бус үйлдлүүд гаргасан гэх мэдээлэл өгөөд байна. Хүн өөрөө халдашгүй, дархан эрхтэй. Үйлчлүүлэгчийн өгч буй мэдээллээр биеэ үнэлж, мөнгө авсан гэх мэдээллийг няцааж байгаа. Цахим орчинд явж буй мэдээллүүд буруу ташаа мэдээлэл бөгөөд биеэ үнэлж үзээгүй гэсэн хариулт өгсөн. Найз нөхдийн өглөг авлага зээлж авсан мөнгөө эргүүлж явуулсан гэх мэдээллийг үйлчлүүлэгч маань өгсөн. Өмгөөлөгчийн хардаж буйгаар тухайн хуулийн нэр бүхий албан тушаалтнуудыг дагасан, мөрдсөн, тагнасан байж болзошгүй байна" гэлээ.
Нийгэм | 2021-02-24
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм





