Dark Light
Нийгэм | 2021-02-24

Д.Нарангэрэл: Өмнө нь таталт өгч байсан хүмүүс вакцин хийлгэхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Вакцин хийхэд эсрэг заалттай хүмүүс гэж байдаг. Эсраг заалттай хүмүүс гэдэг нь вакцин хийлгэж болохгүй хүмүүс юм. Нэгдүгээрт харшилтай хүмүүст хийхгүй. Ялангуяа эмний харшилтай хүмүүс. Мөн өмнө нь вакцин хийлгэхдээ хүчтэй харшил буюу урвал өгдөг хүмүүс хийлгэхгүй. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан хүмүүс, дархлалын өвчлөлтэй, рэвслийн хам шинжтэй, 38.5-аас дээш халуурсан, гормон болон дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүнд байгаа хүмүүст хийхгүй. Жирэмсэн эмэгтэйчүүдэд коронавирусийн вакцинын тандалт судалгаа хийгдээгүй учир хийхгүй бөгөөд харин хөхүүл эмэгтэйчүүд хамрагдаж болно. Хийлгэсний дараа тариулсан хэсгийг хөндөхгүй байх, боломжтой бол ажил эрхлэхгүй, ажил амралтаа зохицуулах шаардлагатайг хэллээ. Дархлаажуулалт хийлгэсэн ч гэсэн иргэд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, албан байгууллагууд ажилчдынхаа 3/1-нийг ажиллуулах зэрэг дүрэм журмыг мөрдөх нь маш чухал гэдгийг хэллээ.Вакцин хийлгэсэн хүмүүс амрах, ажил амралтаа зохицуулах дархлаагаа дэмжих хэрэгтэй" гэж ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22