Хоёрдугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгч И, Б, О, АТГ-ын албан тушаалтанууд болоод гурван эмэгтэйн бичлэг цахим орчинд цацагдсан. Хууль бусаар биеэ үнэлэлтийг зохион байгуулсан байж болзошгүй, хөл хорионы дэглэмийг зөрчиж бөөгнөрөл үүсгэсэн гэх мэдээлэлд бичлэгт дурдагдсан шүүгчид болон эмэгтэйн өмгөөлөгч ТЕГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч "Тухайн бичлэгт байсан хохирогч охидын зүгээс хуулийн байгууллагад хандаж, гомдол гаргасан. Нэр бүхий үйлчлүүлэгч эмэгтэйчүүд Цагдаагийн байгууллагын ажилчид 10 гаруй цаг үг хэлээр доромжилж, хүнлэг бус үйлдлүүд гаргасан гэх мэдээлэл өгөөд байна. Үйлчлүүлэгчийн өгч буй мэдээллээр биеэ үнэлж, мөнгө авсан гэх мэдээллийг няцааж байгаа. Цахим орчинд явж буй мэдээллүүд буруу ташаа мэдээлэл бөгөөд биеэ үнэлж үзээгүй гэсэн хариулт өгсөн. Найз нөхдийн өглөг авлага зээлж авсан мөнгөө эргүүлж явуулсан гэх мэдээллийг үйлчлүүлэгч маань өгсөн" гэх мэдээллийг өглөө.
Одоогийн байдлаар ЦЕГ-ын алба хаагчид тухайн хэргийг шалгаж байгаа юм. СӨХ-ийн бичлэг алдагдсан нь өөр хүмүүсийн санаатайгаар үйлдсэн хэрэг, тухайн хүмүүсийг тагнаж, мөшгиж, дагасан байж болзошгүй гэж үзэж байна хэмээн өмгөөлөгч байр сууриа илэрхийлэв.
АДМИН








Нийгэм





