ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Шинээр 32 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 2755 болов. Мэдээллийн дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Коронавирусний эсрэг вакцины талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр "Коронавирусний вакциныг тухайн вакцины найрлагад орсон бодисноос харшилтай хүнд хийхгүй. Мөн эм, антибиотикт харшилтай, сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн, бусад вакцинд хүчтэй харшил буюу анафлаксийн шоконд орж байсан хүмүүст коронавирусний вакцин хийхгүй.
Түүнчлэн мэдрэлийн үрэвслийн хам шинжтэй, 38.5-аас дээш халуурсан, ямар нэгэн өвчний зовиуртай, дархлал дутмагшилтай, гормон болон дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүнд уг вакциныг хийлгэж болохгүй.
Мөн вакциныг жирэмсэн эмэгтэйд хийх талаар судалгаа хийгээгүй тул жирэмсэн хүнд хийхгүй. Гэхдээ хөхүүл эмэгтэйчүүд хийлгэж болно гэсэн заалттай байгаа” гэлээ.
АДМИН








Нийгэм





