ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод 32 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 2755 болов. Мэдээллийн дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Коронавирусний эсрэг вакцины талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллага тэр дундаа цар тахлын голомтод ажиллаж буй ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ЭХЭМҮТ-2-ийн ажилтнуудыг хамруулах юм.
Үүний дараа өрхийн болон дүүргийн эмч нарыг вакцинжуулах юм. Учир нь өрх, дүүргийн эмч нар иргэдийг вакцинжуулах ажлыг зохион байгуулах тул дархлаатай байх ёстой хэмээн үзэж байгаа аж. Энэ нь эмнэлэгт ирж буй өвчтөнүүдэд халдвар тараахгүй байх, эрүүл мэндийн байгууллага тасралтгүй ажиллах зорилготой.
Дараа нь цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулна. Эдгээр алба хаагчид нь батлагдсан тохиолдолтой ойр байсан хүмүүсийг тусгаарлаж ажлыг зохион байгуулж байгаа тул өөрсдөө халдварлах өндөр эрсдэлтэй байгаа юм.
Харин гуравдугаар ээлжинд 50 болон түүнээс дээш насны иргэд, ялангуяа архаг хууч өвчинтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хийнэ гэдгийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл онцоллоо.
АДМИН








Нийгэм





