Dark Light
Нийгэм | 2021-02-24

Чингис хаан одонт Г.Ариунбаатарыг ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны "Гавьяаны төлөө" медалиар шагнажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингис хаан одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг гала тоглолтод дууллаа. Уг тоглолтыг ОХУ-ын  “Первый канал ОРТ” сувгаар өчигдөр /2021.02.23/  шууд дамжуулсан юм.

Мөн түүнийг ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны "Гавьяаны төлөө" медалиар шагнасан байна. Энэ тухайгаа тэрээр : "ОХУ-н Батлан Хамгаалах Яамны шагнал" Гавьяаны төлөө" медалиар шагнуулав. Монгол хүний хувьд ихэд билэгшээв би" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22