Вакцинжуулалтанд хамгийн түрүүнд цар тахлын голомтод ажиллаж буй ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ЭХЭМҮТ-2-ийн ажилтнуудыг хамруулах юм.
Хоёрдугаарт өрхийн болон дүүргийн эмч нарыг вакцинжуулах юм.
Гуравдугаарт цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулна.
Харин хүн амын дундах вакцинжуулалтыг хамгийн түрүүнд 50 болон түүнээс дээш насны иргэд, ялангуяа архаг хууч өвчинтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хийхээр болсон байна.
Тэгвэл вакцин хийлгэхийн өмнө юу юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
- Эмчийн үзлэгт орох
- Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх
- Дулаан хувцаслах
- Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
- Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх
- Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
АДМИН







Нийгэм






