БНЭУ-ын Мумбай хотоос Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээсэн AstraZeneca вакцины талаар товч мэдээллийг хүргэж байна.
“Ковишилд” (Covishield) вакцин нь аденовирусийн векторт суурилсан үйлдвэрлэсэн АстраЗенека үйлдвэрийн рекомбинант вакцины нэг хувилбар юм. КОВИД-19 халдварын эсрэг идэвхтэй дархлаа тогтоох зорилгоор хэрэглэнэ. “AstraZeneca”-гийн вакцины хувьд бусад компанийнхаас хямд үнэтэйгээс гадна Цельсийн 2-8 хэмд урт хугацаагаар хадгалах боломжтой ажээ.
Хэн хийлгэх вэ:
18-аас дээш насныханд хийх
Савлалт:
Нэг хүн тун нь 0.5 мл, нэг флаконд 10 хүн тунгаар савлагдсан. Вакцин нь өнгөгүй шингэн суспенз.
Тун ба тарих арга:
Насанд хүрэгчдэд 0.5 мл-ээр булчинд тарьж хэрэглэнэ.
АДМИН







Нийгэм






