ЭМЯ-аас КОВИД-19-ийн эсрэг вакцины тухай мэдээллээ. Энэ талаар Хүний их эмч, АУ-ны доктор Д.Мандахнаран мэдээллээ.
Тэрээр: "Энэ удаагийн мэдээллийн зорилго нь Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн 4-н төрлийн вакцины талаар мэдээлэл хүргэх юм.
Дэлхий даяар хэрэглэгдэж байгаа олон төрлийн вакцинаас 4-н төрлийн вакцинд нь манай улс зөвшөөрөл аваад байна. Нэгдүгээрт нь Pfizer вакцин. Энэ вакцин нь вирусын мэдээллийн удмын мэдээллийг өөхөн бүрхүүлд бүрхүүлж ордог бөгөөд хүний биед орсны дараа вирусын сэртэнгийн уураг буюу мэдээллийн РНХ-г уншаад эдгээр уургуудаа дархлаа тогтолцоонд таниулж, дархлааны хариу урвал үзүүлэн хүний биед дархдаа тогтоодог байна.
Энэ вакцин нь хүний биед ямар мутацын өөрчлөлт үзүүлэхгүй. Мутац гэдэг нь хүний ДНХ генийн мэтерийщалд өөрчлөлт гарахыг хэлдэг. ДНХ-ээс мэдээллийн РНХ үүсдэг харин буцаж мэдээллийн РНХ-ээс ДНХ үүсэн хүний геньд өөрчлөлт оруулахгүй.
АНУ-ын судалгаагаар 1 сая орчим хүн дээр дархлаажуулалтын гаж нөлөө илэрсэн ч тухай бүрдээ асуудлууд шийдэгдсэн. Одоогоор хүний амь нас хохироогүй. ДЭМБ-аас үр дүн өндөр, гаж нөлөө багатай гэж баталгаажсан байгаа" гэлээ.
АДМИН







Нийгэм






