Dark Light
Нийгэм | 2021-02-24

Их дээд сургуулийн танхимын хичээлийг эхлүүлэхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Энэ удаагийн хурлаар улсын хэмжээнд танхимын сургалтыг эхлүүлэх талаар хэлэлцсэн юм.

Тэгвэл цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр хэлэлцсэн ч ЗГ-аас дэмжсэнгүй.

Хэдийгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22