Dark Light
Нийгэм | 2021-02-24

Франц улсын ХЭЛИ-ЮНИОН компаниас ОБЕГ-д нийлүүлэх нислэг тэрэг бэлэн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлээр хэрэгжүүлж буй Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг 2020 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Францын Хэли-Юнион компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг нийлүүлэхэд бэлэн болсонтой холбогдуулан тус компаниас ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.

Арга хэмжээнд ОБЕГ-ыг төлөөлж Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-наас болон уг төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй Францын Эдийн засаг, санхүүгийн яам, Софема, ТHALES, Airbus компанийн төлөөлөгчид оролцлоо. Хэли-Юнион компаний тэргүүн Патрик Молис төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ төслийн явцын талаар танилцуулж, уг төслийг бодит ажил хэрэг болгоход Софема групп чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв. Уулзалтын дараа Хэли-Юнион компаниас өөрийн үйлчилгээ, засварын газар болон ОБЕГ-т хүлээлгэн өгөх хоёр нисдэг тэргийг үзэж танилцууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00