Dark Light
Нийгэм | 2021-02-24

Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2021.02.24/ Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Юн Сок Хёныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, цар тахлын үед Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, үндэслэл, үр дүнтэй байдлын талаар мэдээлэл өгч, санал солилцов.

ОУВС-ийн Суурин төлөөлөгч ноён Юн Сок Хён цар тахлын энэ хүнд нөхцөлд эдийн засгийг дэмжих чиглэлд Засгийн газар, Монголбанкнаас бодлогын шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг онцолж, цаашид санал солилцож хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Төв банкнаас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22