Dark Light
Нийгэм | 2021-02-25

Хөвсгөл аймагт суудлын автомашин онхолдож шатсны улмаас нэг хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн “Удган сэрүүний нам даваа” гэдэг газар суудлын автомашины онхолдож шатсны улмаас 1 хүн нас барсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 24-ний өдрийн 14:55 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Түнэл сумын харьяат иргэн А /59 настай, эрэгтэй/, А/38 настай эрэгтэй/ нар “Териос” загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд зорчиж яваад автомашин нь онхолдож шатсны улмаас иргэн А /59 настай, эрэгтэй/ нас барсан тухай мэдээллийг Эрдэнэбулган сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт 14:55 цагт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Эрдэнэбулган сумын чиглэлд 16:20 цагт явсан бөгөөд 22:15 цагт очиж шалтгаан нөхцлийг тодруулан ажилласан байна.

 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00