Улсын онцгой комиссын даргын тушаалаар 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр “Хилийн Алтанбулаг авто замын боомтоор улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам” батлагдсан. Уг ЖУРАМ-д ачаа хүлээн авагч болон ачаа илгээх үүргийг “Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” хариуцан ажиллахаар тусгажээ. Тус холбоо ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулж эхэлснээс хойш “Сэлэнгэ аймгийн авто тээвэрчдийн холбоо”-ноос дараах гомдлыг ШӨХТГ-т ирүүлсэн. Үүнд, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо нь зөвхөн гишүүнчлэлтэй жолоочийг тээвэрт явуулах, ачаа тээврийн үнэ нэмэгдүүлсэн, үүнээс үүдэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байгаа тухай юм.

Уг гомдлын дагуу Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо болон Сэлэнгэ аймгийн авто тээвэрчдийн холбоо, хувь жолооч, аж ахуйн нэгж, гишүүн байгууллагын төлөөлөлтэй агентлагын дарга Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс уулзалт хийлээ. Тус уулзалтад оролцогчдын байр суурь, бусад холбогдох материалыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:
Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо нь үнийг харилцан тохиролцож жишиг үнэ нэрийдлээр 2,800,000 төгрөгийг тээвэрлэлт дээр тогтоосон учраас УОК-т хандахаар боллоо.
Туслан гүйцэтгэгч авч ажиллуулахдаа УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлэхдээ давуу байдал олгосон, эрх ашгийн сонирхол үүссэн байх магадлалтай гэж үзэн “Авлигатай тэмцэх газар”-т хандахаар боллоо. Үнийн үгсэн тохиролцсон хэлбэр агуулсан учраас ШӨХТГ-аас хяналт, шалгалтын ажлыг эхлүүлэхээр боллоо.
АДМИН








Нийгэм





