Dark Light
Нийгэм | 2021-02-25

А.Амбасэлмаа: Нийт 16.777 хүнд шинжилгээ хийхэд 46 хүнээс коронавирусний халдвар илэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Өчигдөр /02.24/ улсын хэмжээнд нийт 16777 хүнд шинжилгээ хийхэд 46 хүнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатар хотод бүх тохиолдлууд илэрсэн. Шинээр илэрсэн 46 тохиолдлын 1 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний үеэр бүртгэгдсэн.

22 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний үеэр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байгаа бол үлдсэн 23 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын, тусгаарлалтанд байсан хүмүүс байна.

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 2801 боллоо хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22