Dark Light
Нийгэм | 2021-02-25

Өнөөдрийн байдлаар 3,112 хүн вакцинжуулалтад хамрагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн ахлах шинжээч Д.Нарангэрэл  мэдээлэл өглөө.

Тэрээр: “Одоогоор 99 улс оронд 218 сая хүнийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулжээ. Энэ нь өдөрт дунджаар 6.14 сая хүн вакцинжуулалтад хамрагдаж байна гэсэн үг юм. Манай улс коронавирусийн эсрэг АстраЗенека вакцинжуулалт эхлээд хоёр хонож байна. Бид эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14,092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 3,112 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Энэ нь эхний удаад вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн хүмүүсийн 22 хувийг эзэлж буй. Ямар ч вакцин хийлгэсний дараа биеийн ерөнхий хариу урвалын шинж тэмдгүүд илэрдэг.

Үүнд,

Халуурах

Булчин өвдөх

Толгой өвдөх

Чичрүүдэс хүрэх

Даарах

Бүх бие, үе мөч өвдөх

Ядрах

Хамра битүүрэх

Хэсэг газарт улайх, хавдах зэрэг шинж тэмдэг багтаж байна. Дээрх шинж тэмдгүүд вакцин хийлгэснээс хойш 2-3 хоногт алга болдог.

Хэрвээ тухайн шинж тэмдгүүд илүү мэдрэгдэж эхэлбэл иргэд 119 болон вакцин хийлгэсэн харьяа эрүүл мэндийн төвийн эмчид хандаж зөвлөгөө авах боломжтой" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22