Dark Light
Нийгэм | 2021-02-25

Г.Загдаа нарт оноосон хорих ялыг хэвээр үлдээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Загдаад 6 жил 2 сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноосон.

Г.Загдааг:

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/

тус хуулийн 11.7-р зүйлийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял

 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/

 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах/ хэрэгт буруутай гэж үзэж, 900,000 төгрөгөөр торгож, 15 нэгжийг 1 хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял, нийт эдлэх ялыг 6 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар давж заалдах шатны шүүхээс уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22