Dark Light
Нийгэм | 2021-02-25

Монгол Улсын Ерөнхий сайд Австрали Улсын Элчин сайдтай уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Австрали Улсын Элчин сайд Дэвид Мэтью Восеныг хүлээн авч уулзав. Найрамдалт сайхан харилцаатай хоёр улс ойрын хугацаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулж, Өргөтгөсөн түншлэлийн харилцаагаа цаасан дээр буулгаж тунхаглах нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхий сайд илэрхийлэв. 

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд Дэвид Мэтью Восен баяр хүргэж амжилт хүсэв. Австрали Улс бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улс ч адил байр суурь баримталдаг гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  

Уулзалтаар  хөдөө аж ахуй, уул уурхай, хөрөнгө оруулалт, боловсрол, цахим засаглал, авлигын индексийг  бууруулах зэргээр хамтран ажиллах, өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22