Dark Light
Нийгэм | 2021-02-25

652 зээлдэгч 53.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголбанкнаас сар тутмын ээлжит мэдээллээ өнөөдөр танилцууллаа

2021 оны нэгдүгээр сард мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 18%-аар өсөж, 24.2 их наядад хүрчээ. Өмнөх сараас төдийлөн өөрчлөгдөөгүй. Нийт хадгаламжийн хэмжээ нэгдүгээр сард 18.2 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 15.6% буюу 85.6 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 14.4% буюу  2.6 их наяд төгрөг нь байгууллагын хадгаламж байна. Мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь харвал Төв банк болон хадгаламжийн байгууллагын дотоод цэвэр актив 18.8 их наяд төгрөгт, гадаад цэвэр актив 5.4 их наяд төгрөгт хүрсэн.

Нийт зээлийн үлдэгдлийн 1.6 их наяд төгрөг буюу 9.4% нь гадаад валютын зээл эзэлж байна. Нийт зээлийн 11.8% нь чанаргүй, 7.7% нь хугацаа хэтэрсэн зээл байна. Нэгдүгээр сард ипотекийн зээлийн 100,561 зээлдэгч 4.9 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнээс хөтөлбөрийн хүрээнд 74.8 мянган зээлдэгчид 3.7 их наяд төгрөгийг олгожээ.

Тайлант сард 652 зээлдэгчид 53.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг шинээр олгожээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22