Dark Light
Нийгэм | 2021-02-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Итали Улсаас МУ-д суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар болон УИХ дахь Монгол, Италийн найрамдлын бүлгийн гишүүний хувьд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий Итали Улсын Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буй Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт хөгжүүлэх тэр дундаа хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн чиглэлд түлхүү анхаарах сонирхолтой буйгаа талууд илэрхийллээ

Засгийн газар хоорондын холимог комиссын гуравдугаар хуралдааныг энэ онд багтаан хийж худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах талаар үр дүнтэй яриа хэлэлцээрт хүрнэ гэж итгэж байгаагаа мөн тэмдэглэв.

Түүнчлэн амжилттай хөгжиж буй хоёр талын соёл, урлагийн  салбарын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, хамтарсан арга хэмжээг зохион байгуулан туршлага хуваалцахад анхаарал хандуулахаа талууд илэрхийлэв


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16