Dark Light
Нийгэм | 2021-02-26

Хууль бусаар загас агнахаар тавьсан зургаан торыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас зөрчил гарч болзошгүй цэгүүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар, тус аймгийн Чандмань сумын нутаг, Цахиуртайн хоолойн Дээд дөр гэх газарт хууль бусаар загас агнах зорилгоор тавьсан эзэнгүй, загасны зургаан ширхэг торыг илрүүлсэн байна.

Торонд Алтайн сугас загас 109, Монгол хадран загас дөрөв буюу нийтдээ 113 ширхэг загас байсныг нууранд нь буцаан тавьсан талаар БОАЖЯ-наас мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16