Dark Light
Нийгэм | 2021-02-26

Сэлэнгэ аймагт шатахуун тээвэрлэж явсан автомашины чиргүүл унажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар шатахуун тээвэрлэж явсан автомашины чиргүүл унасан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 18:12 цагт цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, Дархан-Уул аймгийн Нефть хангамжийн салбарын 15 ажилтан, нийт 24 хүн, 5 автомашинтай 19:03 цагт очиход Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын чиглэлд иргэн Н-ийн жолоодож явсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины чиргүүл замын хажуу руу унасан байсан. Тус автомашин нь 4.8 тонн дизель түлш, 4.8 тонн АИ-95 бензин ачиж явснаас 4.8 тонн АИ-95 бензинийг автомашинд шилжүүлэн ачиж, асгарсан 3 тонн дизель түлшийг шороо, давс асгаж цэвэрлэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00