Өнөөдөр /02.26/ Улсын онцгой комисс хуралдаж, хуралдаанаас гарсан үр дүнгийн талаар 15:00 цагаас мэдээлэл өгнө. Ингэхдээ “Нэг өрх-Нэг хаалга шинжилгээ”-ний нэгдсэн дүнгийн талаар мэдээлэл өгөх аж.
Тандалт судалгааны явцад халдварын нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол улсын Шадар сайдын 2020 оны 155-р тушаалаар тусгаарлан ажиглалт ба гэрийн ажиглалтыг зохицуулах түр журмыг гаргасан байна.
Коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтал, гадаад улсаас эх орондоо ирж буй иргэдийг тусгаарлан ажиглах байр болон, гэрийн ажиглалтанд хянах журмыг шинэчлэн боловсруулж байгаа юм.
Уг журамд гадаадаас ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлаж, үлдсэн дөрөв хоногийг гэрээр тусгаарлах зэрэг зохицуулалтууд тусгагджээ.
АДМИН







Нийгэм






