Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр нийт 1555 гомдол, мэдээлэл иржээ.
Нийт дуудлагын 1391 нь зөрчлийнх бол хулгайлах 17, гэр бүлийн хүчирхийллийн 141, гэмт хэргийн шинжтэй 67 дуудлага ирсэн байна.
Нийт 269 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил гарчээ.
Мөн олон нийтийн газар танхайрсан 120, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 80 зөрчил гарсан байна.

АДМИН







Нийгэм





