2-р сарын 22-25-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
"Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд 6-н хүн амиа алджээ.
Хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд:
- 2021.02.24-ны шөнийн 00:50 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч баг /аймгийн төвөөс хойш 109 км/ асфальтан замд Grand Bird маркийн автобус, LGMG маркийн механизм, Toyota Crown маркийн автомашинууд мөргөлдөж, зорчигч 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн,
- 2021.02.24-ны шөнийн 03:45 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт зорчигч мотоциклоос унаж амь нас хохирсон,
- 2021.02.24-ны өдрийн 16:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 2 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон замд Lifan маркийн улсын дугааргүй мотоциклтой онхолдож, жолоочийн амь нас хохирсон,
- 2021.02.24-ны өдрийн 18:50 цагийн орчим Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт /аймгийн төвөөс зүүн хойш 135 км/ шороон замд Daihatsu Terios маркийн автомашин огцом өгсүүр газар хүч алдуулснаас ухарч, зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс онхолдож, жолоочийн амь нас хохирсон,
- 2021.02.26-ны шөнийн 02:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 3-р багийн нутаг дэвсгэр /сумын төвөөс баруун урагш 12км/ шороон замд мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон хэргүүдийг шалгаж байна"гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
АДМИН







Нийгэм





