ГХЯ-наас иргэдийг татан авах ажил, нислэгийн тийзийн үнийн хөнгөлөлт, вакцины татан авалт зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ГХЯ-ны сайд Б.Батцэцэг "Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдийг татан авах ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.
Нислэгийн хуваарийг 1-2 сарын өмнө гаргахаас гадна тийзний үнийг бууруулах саналыг УОК-т хүргүүлсэн байгаа. Тодорхой үр дүнд хүрч байгааг хэлэхэд таатай байна. Гадаад улсад байгаа иргэдийн хүсэлтийг харгалзан, хүсэлт гаргасан иргэдийг тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд татан авна. Унгар дахь оюутнуудыг мөн Хүннү эйр компани нислэг үйлдэн авчирахаар болсон. Бид аль болох гадаад улс оронд байгаа иргэдээ хурдан хугацаанд авчирахаар ажиллаж байгаа" гэлээ.
АДМИН







Нийгэм





