Dark Light
Нийгэм | 2021-02-26

Тусгай үүргийн нислэгийн тийз 15 хувиар хямдарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 “МИАТ” ТӨХК-ийн коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд тусгай үүргийн нислэгийн тийзний үнэ 15 хувиар хямдарч байгаа болохыг мэдээллээ. 

Тэрээр: "Иргэдийн татан авах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тийзний асуудал дээр иргэд хүсэлт гаргасаар ирсэн тул УОК хуралдаж, МИАТ ТӨХК-д чиглэл өгсөн. Бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулах чиглэл ирсэн. Гуравдугаар сарын 1-нээс эхлэн татан авалтын нислэг дуусах хүртэл үргэлжилнэ. Сөүл чиглэлийн нислэг 530,000 воны тарифтай бөгөөд үүнээс 15 хувь хөнгөлөөд 457,000 вон болж байна. Токио чиглэлд 59,150 иений тариф 51,050 иен болж, Франкфурт чиглэл 830 еврогоос 731 евро, Истанбул 734 ам.доллароос 629 ам.доллар болох бол Нурсалтан 364 ам.доллароос хямдарч 314 ам.доллар боллоо" гэлээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22