Олон нийтийн сүлжээгээр 032 ангийн цэргүүд 2,3 цэргийг дэглэж буй бичлэг цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Жанжин штабаас тодрууллаа.
Жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Отгонбаяр "Ийм үйл явдал болсон нь үнэн. 2020 оны 9 дүгээр сард Зэвсэгт хүчний 032-р анги дээр дүрмийн бус харьцааны зөрчил гарч байсан. Үүнийг урьдчилсан байдлаар шалгаж тогтоохоор ажлын хэсэг тухайн үеийн удирдлагууд болоод алба хааж байсан цэргүүдийн талаар судалж ажиллаж байна. 9 дүгээр сарын сүүлчээр 032 анги дээр халагдах гэж байсан өөрөөр хэлбэл 2019 онд цэргийн албанд татагдсан цэргүүд чөлөөт цагаараа бусдыгаа дэглэсэн зөрчил гарсан. Дүрмийн бус, ёс зүйгүй үйлдлийг гаргасан цэргүүд халагдаад явчихсан байгаа. Бичлэгт гарсан 2 байлдагч албаа үргэлжлүүлэн хааж байгаа. Хоёр байлдагчийн ар гэрээс нь, ард иргэдээс уучлалт хүсч байна. Алба хаагчдын харилцаа, ёс зүйн дээр нь анхаарч ажиллаж байгаа. Өмнө нь мөн үүн дээр үргэлж анхаарч, шат шатны арга хэмжээг авч байсан хэдий ч зарим нэг ёс зүйгүй үйлдэл гарч байна. Эцэг эхчүүд цэргийн ангиуд дээр хүрэлцэн ирж шалгаж болно. Үзлэг хийхэд бүх зүйл хэвийн байсан. Тухайн алба хаагч гар утсаа нуусан болохоор тухайн үед харамсалтай нь илрүүлж чадаагүй. Цаашид цэргийн алба хаагчдын ёс зүйн дээр илүү анхаарч ажиллах болно" гэлээ.
Бичлэг:
https://www.facebook.com/100031778654091/videos/418560482546570

АДМИН







Нийгэм





