БЗД-ийн нутаг дэвсгэр, “Парк вийв ресидэнс” орон сууцны хороололд хууль бусаар биеэ үнэлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй эмэгтэйчүүд болох Б.Э, Б.Ю нарын өмгөөлөгч Д.Баттулга тухайн хэргийг мөрдөн шалгаж буй цагдаа нарыг “Бусдад эрүү шүүлт тулгасан, эрүүгийн хэрэг мөрдөн шалгах тухай хуулийг ноцтойгоор зөрчиж нотлох баримт цуглуулсан” хэмээн буруутгаж шалгуулах тухайгаа мэдэгдсэн.
Тухайн гомдол мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөн байцаагч Насанжаргал, Билгүүдэй, Анарчулуун нарыг шалгахаар болсон гэдгээ Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, УЕП-ын туслах прокурор Ц.Ариунболд мэдэгджээ.

АДМИН






Нийгэм




