Dark Light
Нийгэм | 2021-02-26

Монголын "Lilgun" баг 17 мянган ам.долларын эзэд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын цахим тоглоомын "Valve" корпорациас зохион байгуулсан "dota2" төрлийн "DPC 2021: S1 – SEA" тэмцээний доод шатанд Монголын "Lilgun" баг түрүүлэв.

Тэмцээний сүүлийн өдөр /2021.02.25/ Мьянмарын "Yangon Galacticos" багийг хоёр ээлжийн тоглолтонд хожсоноор нийт таван хожил, хоёр хожигдолтой тэргүүлж, 17 мянган ам.долларын эзэд болжээ. Тэд ирэх улиралд дээд шатанд өрсөлдөх юм байна.

"Lilgun" баг "DPC 2021: S1 - SEA" тэмцээнд Hard support – Б.Хишигбат “Hishgee”, Support – Н.Батбаясгалан “Ace12”, Offlane – М.Төгөлдөр “Marvel”, Carry – Б.Алтангинж “Lil”, Mid lane– О.Сүхбат “Sancity” гэсэн бүрэлдэхүүнтэй өрсөлджээ. Lilgun баг өмнө нь 2021 оны эхээр MESA буюу Монголын цахим спортын холбооноос зохион байгуулсан "MESA Pro Series #2" тэмцээнд түрүүлсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22