Dark Light
Нийгэм | 2021-02-27

АОК: Сэжигтэй нэг тохиолдлыг ХӨСҮТ-рүү шилжүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 25-ны өдөр ОХУ-аас 43 иргэн Алтанбулагийн хилийн боомтоор нэвтэрсэн байна. Тус иргэдийг Дархан-Уул аймагт тухайн өдрийн орой ажиглан тусгаарлах байранд шилжүүлжээ.

Өчигдөр буюу 2 сарын 26-ны өглөө дээрх иргэдээс коронавирусний шинжилгээ авчээ. Оройн 22.00 цагийн орчим хариу гарахад нэг иргэний шинжилгээ сэжигтэй гарсан бөгөөд тухайн иргэнийг өнөөдөр өглөө 08.00 цагт Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү шилжүүлжээ. ХӨСҮТ рүү явуулах хугацаанд ажиглан тусгаарлах байрнаас Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлсэн байна. 43 иргэний 15 нь ОХУ-ын харъяат иргэн бөгөөд 9 том хүн, зургаан хүүхэд байсан. Харин үлдсэн 27 нь Монгол Улсын иргэн бөгөөд нэг хүүхэд байжээ.

Халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн нэг хүн нь Монгол Улсын иргэн аж. Тухайн иргэдээс явуулын шинжилгээний баг тусгаарлалтад байсан “Гранд Яак” зочид буудалд очиж шинжилгээ авсан байна. Тиймээс иргэд сандрах зүйлгүй, үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллаж байгаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдэгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22