Dark Light
Нийгэм | 2021-02-28

Хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид Турк улсыг зорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо хийх бэлтгэлээ базаахаар Турк улсыг зорилоо.

Шигшээ баг хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 23 хүртэл сар орчмын хугацаанд Турк улсад бэлтгэлээ базаах ба гуравдугаар сарын 25-нд Тажикистан, 30-нд Японы шигшээ багтай тоглож дуусаад эх орондоо ирнэ.

Шигшээ багийнхныг үдэх үеэр МУГТ, МХБХ-ны Техникийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Буман-Учрал "Биднийг маш хариуцлагатай хоёр тоглолт хүлээж байна. Та бүхэн талбай дээр юу чаддагаа харуулаад, амжилт гаргаад ирээрэй" хэмээжээ.

Манай шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт Япон, Киргиз, Тажикистан, Мьянмар улсуудтай багтсан билээ.

"F" хэсгийн хүснэгт:

Япон - 12 оноо

Киргиз - 7 оноо

Тажикистан - 7 оноо

Мьянмар - 6 оноо

Монгол - 3 оноо

Хэсгийн тоглолтуудын үр дүн:

Монгол 1-0 Мьянмар

Тажикистан 1-0 Киргиз

Мьянмар 0-2 Япон

Монгол 0-1 Тажикистан

Япон 6-0 Монгол

Киргиз 7-0 Мьянмар

Монгол 1-2 Киргиз

Тажикистан 0-3 Япон

Мьянмар 4-3 Тажикистан

Киргиз 0-2 Япон

Мьянмар 1-0 Монгол

Киргиз 1-1 Тажикистан

Хэсгийн үлдсэн тоглолтуудын хуваарь:

Мьянмар - Киргиз

Монгол - Япон

Киргиз - Монгол

Япон - Тажикистан

Тажикистан - Мьянмар

Япон - Киргиз

Эх сурвалж: MFF


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00