Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн 9 дүгээр гудамжинд бага насны гурван хүүхэд өчигдөр /2021.02.27/ 17:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн, сайн дураар хүмүүс ч нэгдэн өргөн бүрэлдэхүүнээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Иргэн Д/4 настай эрэгтэй/, Д/4 настай, эрэгтэй/, Т/4 настай, эрэгтэй/ нарыг мөн өдрийн 23:05 цагт тус багийн иргэн Д-ийнд унтаж байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
АДМИН








Нийгэм





