Dark Light
Нийгэм | 2021-02-28

Орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн нээгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 2 дугаар сарын  25–ны өдөр болсон Шадар сайд С.Амарсайхан  аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нартай онлайнаар хуралдсан хуралдаан дээр 3 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг  нээхээр болсныг мэдэгдсэн юм.

Энэ дагуу өнөөдөр 00:00 цагаас эхлэн орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн нээгдэж байгаа. Гагцхүү иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо ПСР-ын шинжилгээ өгсөн байх, таны шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй байх шаардлагатай.

Иргэдээ хүлээн авч байгаа аймгийн хувьд 72 цагийн ПСР-ын шинжилгээ нь дууссан иргэдээс түргэвчилсэн тест авч оруулж болох аж.

“Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохицуулах түр журам”-ыг танилцуулж байна.

 

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл мэдээлэл


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00