Dark Light
Нийгэм | 2021-03-01

Мьянмар Улсаас гарах нислэгүүд цуцлагдсаар байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мьянмар Улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.

Тэрээр: "Мьянмар Улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас Тайланд улсад суугаа ЭСЯ Мьянмар улсад оршин суудгаа бүртгүүлсэн 14 иргэнтэй тогтмол холбоотой ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр иргэнээс нутаг буцах хүсэлт гаргасан 6 хүн байгаагийн 3 нь яаралтай ирэх хүсэлтэй байна. Бид эдгээр иргэдийг боломжит тусгай үүргийн онгоцоор татан авахаар ажиллаж байгаа ч тус улсаас гарах нислэгүүд цуцлагдсаар байна. Цаашид ГХЯ, Бангкок дахь ЭСЯ иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч ажиллана" гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00