Dark Light
Нийгэм | 2021-03-01

МҮОХ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын үндэсний олимпын хороо Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд тамирчдад эрүүл мэндийн, тэр дундаа спортын гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллах аж.

Түүнчлэн Үндэсний шигшээ багаас "Токио-2020" болон "Бээжин-2022" олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдыг жилд 1-2 удаа бүрэн шинжилгээнд оруулахаар болжээ.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы тэргүүлж буй Эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын хэрэгжүүлэх ажлын хүрээнд ТТАХЭ-ийн гэмтэл сэргээн засах тасгаас спортын бэртэл гэмтэл, бэртлийн дараах сэргээн засах тасаг байгуулах, тамирчдын бэлтгэлжилтэд нөлөөлөх хүчин зүйл, булчингийн баланс, бэртлээс сэргийлэх судалгаа, эрдэм шинжилгээний цогц арга хэмжээг зохион байгуулах талаар хэлэлцсэн байна.

Эх сурвалж: МҮОХ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16