Dark Light
Нийгэм | 2021-03-02

Увс аймгийн зарим сумдад цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Онцгой комиссоос дараах мэдээллийг өглөө. 2021 оны гуравдугаар сарын 03 өдрийн 23:00 цаг хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг,  Зүүнговь суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ.

Хоёрдугаар сарын 23-ны өдөр Малчин сумаас Улаанбаатар хотод очсон иргэнээс хоёрдугаар сарын 28-ны өдөр ковид-19 илэрсэн байна. Харин түүний ойрын хавьтал хоёрдугаар сарын 28-ны өдөр Улаангомд ирээд тусгаарлагдсан байсантай холбогдуулан хотод илэрсэн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлж шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумуудын орж гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16