Dark Light
Нийгэм | 2021-03-03

Алба хаагчид шилдгүүдээ шалгаруулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын цэргийн тусгай бэлтгэл, нормативийн гүйцэтгэлийг сайжруулах, хамтран ажиллах уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор “Марш тактик-2021” буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

Алба хаагчид химийн 1, 3 дугаар норматив, АКМ болон гар бууны задаргаа, угсаргаа, 30-35 метрт гранат шидэх гэсэн дөрвөн төрлөөр ур чадвараа сорьж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тэмцээнд нийт долоон баг оролцсноос  тэргүүн байрт Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахмад П.Бямбадорж ахлагчтай баг, дэд байрт Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч М.Алтансүх ахлагчтай баг, гутгаар байрт Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Батдэлгэр ахлагчтай баг тамирчид тодорлоо гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22