Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлжээ.
Өнөөдрийн хуралдаанаар 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөгдсөн байна.
Хэлэлцэхээр:
- Коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал)
- Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай,
Танилцахаар:
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар,
- Шатахууны хангамж, үнэ,
- Агаарын тээврийг либералчлах асуудлаар,
- Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр,
- Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерын тухай зэрэг асуудалтай танилцахаар төлөвлөөд байна гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
АДМИН








Нийгэм





