Australian Street Art Awards өнгөрсөн 2020 оны шилдэг зургуудыг өчигдөрхөн шалгаруулсан байна. Үүнд Австралид Heesco нэрээрээ танигдсан Монгол уран бүтээлч Х.Хоснаран Gold winner шагналыг Heesco Town-Yarram-аараа хүртсэн байна.
Энэ бүтээл нь Австрали улсын Викториа мужийн Яррам гэх нэгэн жижиг хотын эргэн тойронд хотын зарим түүхэн үйл явдал, олны хүндэтгэлийг хүлээсэн хүмүүсийн зургийг зурсан юм. Одоо Яррам хотыг Heesco Town хэмээн нэрлэх болсон. Энэ хотын байшин, барилгуудад түүний зурсан олон арван зураг байгаа бөгөөд жуулчдыг татах, олны анхаарлыг өөрийн хотдоо чиглүүлэх зорилготой байсан юм. Гэхдээ хамгийн гол нь хотын оршин суугчдын мөнхийн бахархал болон үлдэж, тэдний сэтгэл санааг ихэд өргөсөн чухал үйл явдал болсон билээ. Учир нь энэ хот COVID19 цар тахалд өртөж, олон хүний сэтгэл санаа тун гундуу байх үед зургуудыг зурж эхэлсэн нь ч оршин суугчдын сэтгэл санааг дээшлүүлэхэд нөлөөөлсөн хэмээн нутгийнхан ярьсан нь бий.
Australian Street Art Awards шалгаруулалтын тухайд ч гол үзүүлэлт нь энэ юм. Сайтад нь бичсэнээр тэд уран бүтээлийн чанар, зургийн ажилд бус харин аялагчдыг гудамжны урлагийг ойлгодог болгох, тэд хамгийн түрүүнд Австралид ирж үзэхийг хүсдэг болгоход чиглэсэн гэж бичсэн байна. Харин бүтээлийн чанарыг бол урлаг судлаачдад үлдээе гэжээ.
Муралист Heesco буюу Х.Хоснаран Австрали улсад 1999 онд ирж, 2005 онд Сиднейн Урлагийн Коллежийг төгсжээ.
Одоо тэрээр Sydney хотод бас нэгэн томоохон төсөл дээр ажиллаж байна.
Бэлтгэсэн: Ж.Ундрахбаяр Австралийн мэдээг Монгол хэлээр хуудас



АДМИН








Нийгэм





