Dark Light
Нийгэм | 2021-03-04

Г.Очир-Эрдэнэ хүү Турк улс руу эмчилгээнд явлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

UVERTURA хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү Г.Очир-Эрдэнэ цусны цагаан эсийн хорт хавдар  өвчнөөр оношлогдон ЭХЭМҮТ-ийн цусны тасагт эмчлүүлж байсан юм. Хорт хавдар тархи болон бусад эрхтэнд үсэрхийлэх өндөр магадлалтай тул яаралтай гадаадад эмчлүүлэх шаардлага тулгараад байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр өглөө Г.Очир-Эрдэнэ хүү Турк улс руу эмчилгээнд явжээ. Энэ талаар UVERTURA хамтлаг өөрийн хамтлаг цахим хуудастаа нийтэлжээ. "Сайхан өглөөний мэнд ээ. Г.Очир-Эрдэнэ дүү маань Турк улс руу эмчилгээндээ явлаа. Эмчилгээнийхээ 50%-ийг ямар ч байсан ард түмнийхээ буянаар цуглуулан аян замдаа мордлоо. Эрүүл энх сайн сайхан бүхнийг та 3 таа ерөөе. Ардаа битгий санаа зовоорой найз минь. Сайн яваарай амжилт" гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00