Dark Light
Нийгэм | 2021-03-04

Төрийн өмчийн 6 сургууль адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар төрийн өмчийн 6 их сургуулийн хөтөлбөрийн давхардал арилах юм. 

Цаашид нэг нэгнээ нөхөх зарчим үйлчилж, кредитийг хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лаборатори хамтарч ашиглах зэрэг 40 орчим чиглэлээр хамтарч ажиллана.

Мөн БШУ-ны  сайд асан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын дэмжлэгтэйгээр Жорж Мэйсоний их сургууль, ШУТИС-тай хамтарч ажиллахаар боллоо. Хөтөлбөрийн хүрээнд Монголд 2  жил, АНУ-д 2  жил суралцана. АНУ-д суралцагчид өмнө нь дунджаар 30 мянган ам.долларын төлбөр төлдөг байсан бол энэ хөтөлбөрт хамрагдснаар сургалтын төлбөр нь 5,000 ам.доллар болох юм.

Эх сурвалж: БШУЯ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00