Dark Light
Нийгэм | 2021-03-04

И.Мөнхжаргал: С.Эрдэнэ АН-ын нарийн бичгээс намын дотоод сонгуулийн хорооны тамгыг булаан авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "АН-ын үндсэн дүрмийн хүрээнд намын их хурлаас байгуулагддаг 2 байгууллага байдаг. Энэ байгууллагын нэг болох Дотоод сонгуулийн хороонд ямар ч хуваагдал байдаггүй байсан.

Сайны хажуугаар саар гэж С.Эрдэнэ МАН-ын захиалгыг биелүүлж байгаа нь илт байна. Сонгуулийн бүртгэл явж байгаа энэ үед АН-ын нарийн бичгээс АН-ын дотоод сонгуулийн хорооны тамгыг булаан авсан.

Хэн нэгэн тамга булаан авлаа гээд Дотоод сонгуулийн хорооны үйл ажиллагаа зогсдоггүй. Дотоод сонгуулийн хорооны үйл ажиллагаа маргаашийн /03.05/ 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. МАН-ын захиалгыг биелүүлж байгаа С.Эрдэнэтэй АН-ын гишүүд санал нийлж огт болохгүй шүү. АН ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00