Гуравдугаар сарын 3-наас эхлэн МУГЖ Т.Ариунаа, "Ноёд" группын захирал Г.Буяндорж болон түүний хоёр хүү прокуроруудын хууль бус ажиллагааг эсэргүүцэн суулт зарласан. Улсын ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүлсэн ба 72 цагийн хугацаанд хариу, шийдэл гаргахгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм. Тэдний суулт 48 цаг үргэлжилсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч Х.Алтаншагай суулт хийхээ зогсоох шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг биелүүлж суултаа зогсоосон бөгөөд өнөөдөр /03.05/ ХЭҮК-д хүсэлт гаргах байсан боловч дуучин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийн биеийн байдал муудсан тул түр хугацаагаар хойшлуулжээ. Тодруулбал, түүний хөлийн хуруу хайрагдаж, зүрх нь өвдсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Нийгэм | 2021-03-05
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм





