Dark Light
Нийгэм | 2021-03-05

118 настай эмээ Олимпийн бамбар Токиод авчирна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Манай дэлхийн хамгийн өндөр настан Японы иргэн Кэйн Танака 118 настай. Тэрээр ирэх тавдугаар сард Олимпийн бамбар Токио хот руу ёслол төгөлдөр аваачих ажлыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч хийх гэж байгаа юм байна. Фукуока хотоос гаралтай түүний хувьд хоёр ч хавдрын ард гарсан. Танака хийжүүлсэн ундаанд дуртай бөгөөд тоо бодох төрлийн тоглоомонд дуртай аж. Манай дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 1903 онд төрсөн бөгөөд Японы цэргийн агаарын баазтай ойрхон мэндэлжээ. Цагаан будааны бизнестэй түүний хувьд таван ач зээ, найман гуч зэрэг өнөр өтгөн гэр бүлтэй юм. 1964 онд Токиогийн Олимп болж байхад Танака 61 настай байжээ. Японд өндөр наслалттай хүмүүсийн 88 хувь нь эмэгтэйчүүд байдаг бол өнгөрсөн онд 100+ настай 1565 хүн бүртгэлтэй байжээ. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/03/04/sport/japan-supercentenarian-olympic-torchbearer-hnk-intl/index.html


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22