Dark Light
Нийгэм | 2021-03-05

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ардчилсан намын даргад өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намын  даргын  сонгууль энэ сарын 28-нд болно. Өнөөдөр УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл намын даргын сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүллээ. Тэрээр "Ардчилсан нам бол дүрэмтэй нам. Дүрмийн дагуу дотоод  сонгуулиа зарласан тул материалаа бүрдүүлэн оролцож байна. Дүрмээ баримтлан  шударга өрсөлдөх болно" гэв.   Тус сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдрийн 20:00 цагт дуусна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн асан Ц. Оюунгэрэл, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, "Глобал удирдагч" сангийн тэргүүн  Б.Отгонбат нар бүртгүүлээд байна. Сурталчилгаа 12-ны өдрөөс орон даяар цахим хэлбэрээр явагдана.

Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн саналын эрхтэй оролцож намын даргаа сонгох аж. Санал хураалтыг орон даяар саналын хуудсаар авах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22