Dark Light
Нийгэм | 2021-03-05

Номин худалдааны төв, Петровис ШТС-ын ажилчдын шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавирусний халдвар илэрсэн Завхан аймгийн хоёр иргэн Өвөрхангай аймгаар дамжин өнгөрөхдөө Номин худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлсэн нь тогтоогдсон билээ. Тиймээс мэргэжлийн байгууллагууд дээрх хоёр байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйтгэл хийн ажилчдаас PCR шинжилгээ авсан байна. Тэгвэл шинжилгээний хариу сөрөг гарч, Номин худалдааны төв, Петровис ШТС-ын  үйл ажиллагаа хэвийн явж эхэллээ.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу халдварын голомтот бүс нутгаас ирж байгаа иргэн бүрээс түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авч нэвтрүүлж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22